Халдварт Өвчинтэй Тэмцэх Монголын Үндэсний Холбоо
Зарлал PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн П,Нямдаваа   
2015 оны 9-р сарын 01, Мягмар гариг, 01:01

Манай улсын эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудлын нэг болох вирүст хепатит, элэгний өмөнгийн өвчлөл, нас баралтыг бууруулах зорилгоор Монгол улсын Эрүүл мэнд, спортын яам, Америкийн нэгдсэн улсын үндэсний эрүүл мэндийн институт, манай улсад элэг судлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудтай хамтран “Вирүст хепатит ба элэгний анхдагч өмөн” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг 2015 оны 09 дүгээр сарын 14-15 - ны өдрүүдэд зохион байгуулна. Иймд судлаач, эмч Та бүхнийг идэвхитэй оролцохыг урьж байна.

Уг арга хэмжээний хүрээнд дэлхий дахинд элэгний өвчлөлийн өнөөгийн байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, судалгаа, шинжилгээний талаар эмч, мэргэжилтнүүдэд мэдээлэл өгөх, харилцан туршлага солилцох, энэ чиглэлээр судалгаа хийж буй судлаачдын судалгааны ажлыг сурталчилах, дэмжих, нийтэд хүртээмжтэй болгох зорилгоор судлаачдын дунд шилдэг ханын илтгэл шалгаруулж, урамшуулна.

Нэгдүгээр байр 1 – өргөмжлөл, 300000 төгрөг,

Хоёрдугаар байр 2 - тус бүр өргөмжлөл, 150000 төгрөг.

Ханын илтгэлийн хураангуйг (200 үгэнд багтаан монгол ба англи хэлээр бэлтгэж, хаяг, утсаа тодорхой бичсэн байх) 2015 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 17 : 00 цаг хүртэл Хурлын Редакцийн зөвлөлийн дарга, Эрүүл мэнд, спортын яамны Халдвар, нян судлалын ерөнхий мэргэжилтэн, анагаахын шинжлэх ухааны доктор, профессор, академич П.Нямдаваагийн Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. , Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. цахим хаягаар хүлээн авна.

Ханын илтгэл нь A0 хэмжээтэй байх бөгөөд хурлын урьд өдөр Хуралдааны танхимд байрлуулахыг зохиогчид хариуцна.

Холбоо барих утас: 263820

ЭРҮҮЛ МЭНД, СПОРТЫН ЯАМ

 
Вирүс судлалын тулгамдсан асуудлууд” үндэсний 15 дугаар бага хурал PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн П.Нямдаваа   
2015 оны 6-р сарын 04, Пүрэв гариг, 12:25

Вирүс судлалын Монголын нийгэмлэг, Монголын анагаах ухааны академи, Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв, Зоонозын Өвчин Судлалын Үндэсний Төв, Халдварт Өвчинтэй Тэмцэх Монголын Үндэсний Холбоо хамтран 2015 оны 9 дүгээр сарын 17–ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулах “Вирүс судлалын тулгамдсан асуудлууд” үндэсний 15 дугаар бага хуралд илтгэл бэлтгэн оролцохыг урьж байна.

Илтгэлийн хураангуйг 200 үгэнд багтаан монгол, англи хэлдээр, Times New Roman 12 фонтоор бичиж 2015 оны 6 сарын 15-ны дотор Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. ; Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. хаягаар ирүүлнэ үү. Илтгэлийн товчлол ирүүлэхдээ амаар буюу ханын илтгэлийн аль хэлбэрээр хэлэлцүүлэх тухай санаагаа илэрхийлсэн байх шаардлагатай. Зохион байгуулах хороо амаар хэлэлцүүлэх илтгэлийг 2015 оны 8 сарын 15-ны дотор сонгон шалгаруулж, Та бүхэнд эргэж мэдэгдэх болно. Амаар хэлэлцүүлэх илтгэлийг 10-15 мин орчим илтгэхээр буюу Power point-оор 20 слайдаас хэтрэхгүйгээр бэлтгэсэн байна.

Бусад холбогдох мэдээллийг хурал зохион байгуулах хорооны нарийн бичгийн дарга, анагаах ухааны магистр Г.Нямаа (утас 88703888; Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. ), редакцийн зөвлөлийн нарийн бичгийн дарга, анагаах ухааны доктор Б.Дармаа (утас 99754824; Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. ) нараас авна уу.

Хурлын үйл ажиллагааг ивээн тэтгэсэн төрийн болон төрийн бус байгууллага, компани, хувь хүмүүст үзүүлсэн санхүүгийн дэмжлэгийн хэмжээг харгалзан

  • 3 саяаас дээш төгрөгийн дэмжлэг үзүүлвэл “Очир эрдэнэ ивээн тэтгэгч”,
  • 1-3 сая төгрөгийн дэмжлэг үзүүлвэл “Алтан ивээн тэтгэгч”,
  • 1 сая хүртэл төгрөгийн дэмжлэг үзүүлвэл “Мөнгөн ивээн тэтгэгч” өргөмжлөл олгохын зэрэгцээ өөрсдийн үйл ажиллагааг үнэгүй сурталчлах боломж олгоно

 

Хурал зохион байгуулах хороо, Редакцийн зөвлөл

 
ЗАРЛАЛ 001 PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Ч.Мөнхцэцэг   
2015 оны 5-р сарын 04, Даваа гариг, 02:45

Аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газар, клиник, болон төрөлжсөн мэргэжлийн эмнэлэг, Бүсийн оношлогоо эмчилгээний төв, нэгдсэн эмнэлгийн дарга, захирал танаа

Албан тоот хүргүүлэх тухай

1. Эмнэлгийн мэргэжилтний хөгжлийн зөвлөлийн 2015 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн хурлын шийдвэрийг үндэслэн Халдварт Өвчинтэй Тэмцэх Монголын Үндэсний Холбоо нь 2015 онд дараах мэргэжлээр эмнэлгийн ахлах, тэргүүлэх, зөвлөх зэргийн шалгалтыг авах гэж байна.Үүнд :

  • тархвар судлаач бага эмч
  • тархвар судлаач их эмч
  • халдвартын их эмч

2. Эрүүл мэндийн сайд, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2013 оны 491/472 тоот хамтарсан тушаалын дөрөвдүгээр хавсралтын дагуу мэргэжлийн зэрэг олгох нийтлэг шалгуур, мэргэжлийн зэрэг горилох мэргэжилтний бүрдүүлэх материал болон тус холбооноос гаргасан тусгай шалгуур үзүүлэлтийг хангасан мэргэжлийн зэрэг горилогчийн материалыг 2015 оны 5 дугаар сарын 8-ны дотор ирүүлнэ үү. Хаяг : ХӨСҮТ-ийн 1а корпус 4 давхарт 410 тоот өрөө, холбооны гүйцэтгэх захирал Ч.Мөнхцэцэг ( утас 88135317)-т хүлээлгэн өгнө үү.

3. Ахлах, тэргүүлэх, зөвлөх зэрэг горилогчдоос онолын шалгалт авч тэнцсэн тохиолдолд дадлага шалгалт авах болно.

4. Мэргэжлийн зэрэг горилогчдын бүрдүүлсэн материал дутуу, хугацаа хоцорсон тохиолдолд хүлээн авахгүй болохыг мэдэгдье.

5. Горилогчдод олгох ахлах, тэргүүлэх, зөвлөх зэргийн тусгай шалгуур үзүүлэлт, мэргэжлийн зэрэг горилох мэргэжилтний бүрдүүлэх материалыг хавсаргав.

 

ЕРӨНХИЙЛӨГЧ П.НЯМДАВАА

 

Дэлгэрэнгүй...
 
Биоаюулгүйн гуравдугаар зэрэглэлийн лабораторийн шав тавих ёслол боллоо PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн М.Алтанхүү   
2014 оны 8-р сарын 19, Мягмар гариг, 05:40

2014 оны 6 дугаар сарын 30 нд ХӨСҮТ-ийн хашаанд биоаюулгүйн гуравдугаар зэрэглэлийн лабораторийн барилгын шав тавих ёслол болллоо.

Халдварт өвчний оношлогооны хувьд олон улсын стандартад нийцсэн, өндөр хүчин чадалтай,биоаюулгүйн гуравдугаар зэрэглэлийн шаардлага хангасан байдлаараа энэ лаборатори нь манай улсын эрүүл мэндийн салбарт анхных нь болох ба зураг төслийг нь Солонгосын “ Gansam architects & partners” компанид боловсруулж туслан гүйцэтгэгчээр Монголын “Хатанбаатар” зураг төслийн компани ажиллаа. Нийт төсөвт өртөг нь 20 орчим тэрбум төгрөг бөгөөд лабораторийг барьж байгуулах ажлыг Монголын “Энегма констракшн” компани улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх юм.

Шинэ болон сэргэж буй халдварын дэгдэлт улам нэмэгдэх болсон өнөө үед аюулгүй байдлын шаардлага хангасан, орчин үеийн лаборатори манай улсад зайлшгүй хэрэгтэй байгаа юм.

Ёслолын ажиллагаанд Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа, ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү, Энегма констракшн компани удирдлагууд болон албаны бусад хүмүүс оролцлов.

Дэлгэрэнгүй...
 
“Халдварт өвчний оношлогоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэлт” сэдэвт сургалт боллоо PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн С.Цацрал   
2013 оны 11-р сарын 07, Пүрэв гариг, 04:59

Хятадын Шинжлэх Ухааны Академийн харъяа Биофизикийн хүрээлэнгээс “Халдварт өвчний оношлогоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэлт” сэдэвт сургалтыг БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо 2013.10.12-29 өдрүүдэд зохион байгууллаа.

Тус сургалтанд Балба, Индонез, Лаос, Монгол, Мяньмар, Хойд Солонгос, Пакистан, Саудын Араб зэрэг орнуудын 20 оролцогч оролцсоноос манай улсаас ХӨСҮТ-ийн ВСЛ-ын вирүс судлалч С.Цацрал, ЗӨСҮТ-ийн Эпидмиологийн тасгийн эрхлэгч Б.Уянга, генетикч Х.Тунгалаг, Биологийн хүрээлэнгийн Микробиологийн лабориторийн ахлах судлаач Ж.Энх-Амгалан нарын бүрэлдэхүүнтэй баг оролцоод ирлээ.

Сургалтыг Хепатит, ДОХ, сүрьеэ болон томуугийн A(H5N1), A(H7N9) вирүсийн өвчлөлийн талаарх орчин үеийн судалгаа шинжилгээ болон оношлогоо, эмчилгээ гэсэн үндсэн сэдвийн дор Хятадын ШУА, Өвчний Хяналт Сэргийлэлтийн Үндэсний Төвийн судлаачид удирдан явууллаа (лекцийн слайдуудыг энд дарж үзнэ үү).

 
« ЭхлэхӨмнөх123ДараахиТөгсгөл »

Хуудас 3-с 1
Copyright © Халдварт Өвчинтэй Тэмцэх Монголын Үндэсний Холбоо 2012.